Monday, May 25, 2026

Түгжрэлийг бууруулахын тулд зогсоолын менежмент хийнэ

Date:

Нийслэлийн хэмжээнд 70 мянга орчим зогсоол байдаг.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруухад зогсоолын үйл ажиллагаа, ачааны машины хөдөлгөөн зохицуулалтыг хэрхэн хийх талаар Үндэсний хорооны ажлын албаны хууль зүйн  асуудал хариуцсан шинжээч Д.Оюунболдын байр суурийг сонирхлоо.  

Тэрбээр “Нийслэлд өдөрт 250-300 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Үүний 64 хувь нь хувийн машин байна. Үүний 44 хувь нь ажлын шугмаар хөдөлгөөнд оролцдог. Сургууль цэцэрлэгт хүүхдээ өгөх авахад 25 хувь, амралт чөлөөт цагаа өнгөрөөхөөр 17 хувь, бусад зорилгоор 14 хувь нь оролцож байна.

Нийслэлийн хэмжээнд 70 мянга орчим зогсоол байдаг. Үүнийг цаашид гурван бүсчлэлд хувааж, зогсоолын төлбөрийн менежмэнт нэвтрүүлнэ. Энэ бүсүүдэд зогсоолын төлбөр харилцан адилгүй байна

Зогсоолын хүрэлцээ бага газарт төлбөр өндөр. Зогсоол их газар харьцангуй бага байна. А бүсэд нэг цаг нь 5000, хоёрдугаар бүсэд 4000, гуравдугаар бүсэд 3000 төгрөг байхаар саналаа НИТХ-д хүргүүлээд байна. Ингэснээр Нийслэлийн Замын хөгжлийн санд төвлөрөх төсөв нэмэгдэнэ. Мөн зогсоолын үйл ажиллагаан дээр тавьж буй хяналтыг сайжруулах боломжтой” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...