Friday, October 9, 2026

Улаанбаатар хотод метро барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулна

Date:

Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг 2024-2027 онд багтаан барьж байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Засгийн газраас Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгажээ.
Нийслэл Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг барьж байгуулах  төслийн урьдчилсан тооцоо, эх үүсвэрийн талаар судалж, шийдвэрлүүлэх саналыг 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгосон байна.
Тус төслийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг, төсөл боловсруулахад шаардлагатай  зардлыг нийслэлийн 2024 оны төсөвт тусгах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...