Friday, October 9, 2026

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бизнесийн орчныг сайжруулах эрх зүйн цогц шинэчлэл хийнэ

Date:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын бүх гишүүдийнхээ хамтаар бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авч уулзан, зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уг уулзалт дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнээс онцлох хэсгийг хүргэж байна. Тэрбээр,

-Энэ уулзалтаас өмнө төрийн өмчит компанийн зарим удирдлагууд, УИХ-д суудалтай улс  төрийн намын удирдлагууд, намуудын бүлгийн удирдлагуудтай ярилцсан. УИХ-ын намрын чуулганаар гурван зүйлд цаг зарцуулахыг уриалж УИХ-ын удирдлагуудтай уулзсан. Түүний нэг том бүрэлдэхүүн хэсэг нь төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн эрх зүйн орчинд 30 жилээр нь үнэлэлт дүгнэлт хийж, цогц байдлаар энэ намрын чуулган, ирэх хаврын чуулганыг зориулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл эдийн засаг идэвхжиж байна. Хурал болоод л дуусдаг, хурал болоод л яригдаад өнгөрөх биш бидний хувьд хүрэх үр дүнгээ тодорхой тавья. Төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбоотой эрх зүйн цогц реформ тал дээрээ ажлын хэсэг гараад, ямар ямар өөрчлөлтүүд хийх вэ, энэ дээр татвар, нийгмийн даатгалын орчноос авахуулаад олон зүйл дээр үнэлэлт, дүгнэлт хийсэн нэгдсэн төсөөлөлтэй болоод зарим асуудлыг эрх зүйн хувьд нь хийе. Сонгууль болох гэж байгаа нь давуу талтай. Намуудын мөрийн хөтөлбөрт томоохон реформын асуудлуудыг лоббидож, энэ нь ирэх дөрвөн жилийн чиг хандлагыг тодорхойлох гэдгээрээ чухал юм гэж үзэж байгаа гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...