Friday, October 9, 2026

Дугуйчин С.Жамбалжамц Испанийн “Burgos BH” багтай гэрээ хийжээ

Date:

“Парис 2024”олимпийн эрхээ авсан, хагас мэргэжлийн багт уралдаж байсан дугуйчин С.Жамбалжамц Испани улсын мэргэжлийн баг “Burgos BH” багтай гэрээ хийжээ. Ингэснээр “World Pro tour” буюу Дэлхийн мэргэжлийн шилдэг баг тамирчид уралддаг “Vuelta a Espana”, “Giro d’Italia”, “Tour de France” зэрэг дэлхийн №1 тэмцээнүүдэд оролцох боломж бүрдэж Монголын дугуйн спортын түүхэнд цоо шинэ хуудсыг нээлээ. Монгол Улс Уорлд турын түүхэнд анхны тамирчнаа бүртгүүлсэн 88 дахь гишүүн болсныг UCI онцлон зарласан байна.

Монголын дугуйн холбооны 2022 оны зорилт: Монголын анхны хагас мэргэжлийн багийг байгуулах

2023 оны гол зорилт: Олимпийн эрх авах

2024 оны гол зорилт: Олимпод хамгийн дээд амжилтыг үзүүлэх

2025 оны гол зорилт: “Уорлд тур”-ын багт монгол тамирчдыг оруулах

2026 оны гол зорилт: “Тур де Франц”-д оролцох байсан төлөвлөгөөг С.Жамбалжамц ийнхүү урагшлуулж байна.

Мөн Дэлхийн дугуйн спортын бүхий л топ уралдааны амжилт чансааг мэдээлдэг https://www.procyclingstats.com/ сайт дээр Сайнбаярын Жамбалжамцыг өнөөдрийн хамгийн “Алдартай дугуйчин”-аар онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...