Saturday, July 18, 2026

Азийн спортын 19-р наадам өндөрлөж, Японы Нагоя хот дараагийн наадмын буухиаг хүлээн авлаа

Date:

БНХАУ-ын Жэжян мужийн Ханжөү хотноо зохиогдсон Азийн спортын 19-р наадмын хаалтын ёслол өнөөдөр орой боллоо. Азийн Олимпын зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ража Рандхир Сингх Азийн спортын 19-р наадам өндөрлөж буйг албан ёсоор зарлажээ. Тус наадмын далбааг дараагийн зохион байгуулагч хот болох Японы Нагоя хотод албан ёсоор гардууллаа.

Энэ удаагийн наадамд БНХАУ-ын баг алтан медаль 201, нийт медаль 383 авч 1 дүгээр байр, Өмнөд Солонгос 42 алт, нийт 190 медаль авч 2-р байр, Япон 52 алт, нийт 188 медаль авч 3-р байр эзлэв. Монгол Улс Ханжөгийн Азийн спортын 19-р наадамд 403 тамирчин 34 спортын төрөлд, 129 дасгалжуулагч болон албаны хүмүүс, нийт 532 хүн буюу уг наадамд оролцож эхэлсэн цагаас хойш хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож, алтан медаль 3, мөнгөг медаль 5, хүрэл медаль 13, нийт 21 медаль авч 15-р байр эзлэв.

Энэ удаагийн Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны нийт 12,000 гаруй тамирчин 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Ханжөүгийн наадмаас Азийн 38 улс медаль авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний албан ёсны хариуг өнөөдөр 20 цагт ирүүлнэ

2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНСУ-ын...

Ц.Идэрбат ХХААХҮ-ийн салбарт экспортыг дэмжсэн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсийг тавьж чадлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын Үндэсний...