Thursday, October 8, 2026

М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдана

Date:

Эрэгтэй чөлөөт бөхийн 125 кг-д барилдаж буй М.Лхагвагэрэл аваргын төлөө шалгарч үлдлээ. Манай тамирчин Киргизийн Ааил Лазаревыг 6:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Хассанбой Рахимовыг 2:0–ээр илүүрхэж, алтын төлөө олимпын хүрэл, дэлхийн аварга Ираны бөх Амир Хоссейн Зайртай барилдахаар боллоо.

Эрэгтэйчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ Камбожийн Вути Хенг, БНХАУ-ын Сүнь Ци Яог тус тус оноогоор цэвэр ялж, хагас шигшээд Ираны Хассан Язданичаратид ялагдсанаар ХҮРЭЛ медалийн төлөө барилдана.

Эрэгтэйчүүдийн 97 кг-д Г.Ганхуягтай эхний тойрогт Вьетнамын Лам Ван Нгог барилдах байсан ч гарч ирээгүй тул шууд манай тамирчинг ялсанд тооцов. Улмаар хагас шигшээд Ираны Можтаба Голейжид 2:4-өөр дийлдсэн ч дагах барилдаанд Узбекистаны Магомед Ибрагимовыг оноогоор цэвэр ялснаар хүрлийн төлөө Казахстаны Алишер Ергалитай хүч үзэхээр таарав.

Финалын барилдаан 17:00 цагаас эхэлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...