Thursday, October 8, 2026

“Ар хөвч” киногоор монгол ухаан, өв соёлыг дэлхийд сурталчилна

Date:

Нэрт найруулагч Доржсамбуугийн хүү Цогтын ээлжит нэгэн бүтээл энэ баасан гарагт /2023.09.29/ нээлтээ хийхээр товоо зарлалаа.
Үзэгчдэдээ хүргэх түүний шинэхэн бүтээл нь “Ар хөвч” хэмээх уран сайхны кино бөгөөд Д.Цогт өөрөө зохиолыг бичиж, ерөнхий найруулагч, ерөнхий продюсероор нь ажиллажээ.
Тэрээр энэхүү киногоороо дэлхийд ховорхон монгол нүүдэлчдийн соёл, ахуй амьдрал, сайхан сэтгэл, хүн чанар, суурин иргэншил, монгол ухаан, өв соёлыг дэлхийд сурталчлах зорилгоор бүтээсэн байна. Киноны зураг авалтыг энэ зун Булган аймгийн Хутаг-Өндөр сумын байгалийн үзэсгэлэнт газар хийсэн бөгөөд харилцан яриагүйгээр хийгдсэнээрээ онцлогтой хэмээж буй.
Уг киноны гол дүрд Гавьяат жүжигчин Д.Сүхбаатар, жүжигчин Ч.Булган, Ш.Мөнхбаяр, Б.Эрдэнэхүү нар тогложээ. Мөн ерөнхий оператороор Н.Баттуяа, гүйцэтгэх продюсероор Н.Отгонтогос, Д.Амар, дууны найруулагчаар Б.Хатанзориг, хөгжмийн зохиолчоор Ж.Буянтогтох, менежерээр Х.Эрдэнэцэцэг нар ажиллаж хөгжмийн найруулгыг Д.Ганзориг, нүүр хувиргалтыг Л.Энхтуяа нар гүйцэтгэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...