Wednesday, October 7, 2026

Шаолинь Үшүгийн тусгай тоглолт болно

Date:

“Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд энэ сарын 30-наас ирэх есдүгээр сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэхүү соёлын өдрүүдийн хүрээнд “Зэвсгийн эрдэм” Шаолинь Үшүгийн тусгай тоглолт лхагва гараг буюу наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд оройн 19:00 цагаас Соёлын төв өргөөнд болох юм байна.

Энэхүү томоохон хэмжээний Үшүгийн тоглолт нь Күнфүгийн сор болсон агуулгыг товчлон харуулж, 60 минутын хугацаанд 32 хувраг жүжигчин тайзнаа сэлгэн гарч, Шаолингийн Жэньшань шийдмийн хамтын үзүүлбэр, Унаган эрдэм, Үлгэрлэн харуулах нударга, Амьсгалын эрдэм, Шаолингийн арван найман төрлийн зэвсэг, Шаолингийн бамбай сэлмэний хамтын үзүүлбэр, Ба Дуаньжинь дасгал, Шаолингийн хоёр хөлчүү эрдэм(Хөлчүү нударга、Хөлчүү сэлэм)зэрэг тоглолтуудыг үзүүлж, Күнфү эрдмийн бясалгалын нударга, зэр зэвсэг, дотоод хүч, арга техникийг уялдуулж, Хятадын уламжлалт Үшүгийн урлагийн гайхамшгийг харуулах ажээ.

Энэхүү тоглолтыг үзэхийг хүсч байвал өөрийн овог нэр, хүчин төгөлдөр бичиг баримтын дугаар болон хэдний өдрийн хэдэн ширхэг тасалбар авах талаараа Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн цахим шуудан болох cccula@chinaculture.org руу илгээж урьдчилан захиалга өгөх боломжтой юм байна. Мөн 2023 оны наймдугаар сарын 30 болон 31-ний өдрүүдэд өглөө 10 цагаас орой 6 цаг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр бичиг баримттайгаа Хятадын Соёлын төв дээр хүрэлцэн очиж тухайн өдрийн тоглолтын тасалбарыг авах боломжтой юм байна. Хятадын соёлын төвийн хаяг Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайн зүүн талд “Central Tower”-ийн 7-р давхар.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...