Monday, July 20, 2026

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “MITRE” корпорацид зочлов

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “MITRE” корпорацид зочилж, тус байгууллагын дата шинжилгээ, симуляцийн судалгаа, туршилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.

“MITRE” корпораци дэд бүтэц, цахим хөгжил, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагааг дэмжин тулгамдаж буй бэрхшээл, сорилтуудыг судлан тодорхойлж дата, дэвшилтэт технологид суурилсан шийдлүүдийг гарган ажилладаг талаар тус байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч Бет Майнер танилцуулав.  Хотуудын замын түгжрэл, алсын зайн оношилгооны дэвшилтэт технологи, халдварт өвчний тархалтыг бууруулах зэрэг АНУ-д төдийгүй бусад улсад амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

АНУ-ын Засгийн газарт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “MITRE” корпорацийг 1958 онд Массачусетс хотноо байгуулжээ. Засгийн газартаа дата, дэвшилтэт технологид суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой судалгаа, шинжилгээ, инновац, хөгжлийн ашгийн бус байгууллага юм. Нийт 9,000 гаруй ажилтантай, судалгаа, хөгжүүлэлтийн 6 төв, 200 гаруй лабораторитой, жилийн 3 тэрбум ам.долларын төсөвтэй, АНУ-ын Холбооны Засгийн газраас санхүүждэг юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах асуудлаар цахим хурал зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын...

Украин Москва орчимд дроноор цохилт өгчээ

Украин 07 дугаар сарын 20-нд шилжих шөнө Москва орчимд...

АНУ баригдаж буй атомын цахилгаан станцад пуужингаар цохилт өгчээ

АНУ Хузестанд баригдаж буй Дарховейн атомын цахилгаан станц руу...

Испанийн шигшээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж, Мбаппе “Алтан шаахай” хүртлээ

АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулсан хөл бөмбөгийн дэлхийн...