Tuesday, July 21, 2026

Хоошорюү С.Бямбасүрэн дээд зиндаанд анх удаа түрүүллээ

Date:

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёд сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн анх удаа түрүүллээ. Тэрбээр өнөөдөр учраагаа давснаар 12 даваа, хоёр гурван унаатай болсон юм. Мөн маэгаширагийн баруун жигүүрийн ес дэх бөх Хокүтофүжи 12 даваа, гурван унаатай болсон тул нэмэлт барилдаанаар түрүү бөхийг тодруулав. Хоошорюү нэмэлт барилдаанд ошидаши мэхээр өрсөлдөгчөө буулган авч, Японы эзэн хааны цомыг гардлаа. Ийнхүү тэрбээр дээд зиндаанд анх удаа түрүүлээд зогсохгүй сүүлийн гурван башёгийн давааны тоо нь 33 хүрсэн тул озэки цол хүртэх болзлыг хангалаа.

Санданмэ зиндаанд Дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ, Улсын заан Д.Рагчаагийн хүү Р.Жамъянтогтох өвдөг шороодолгүй долоо дахь даваагаа авснаар, мөн нэмэлт барилдаанаар түрүү бөхийг тодруулжээ. Асахакүрюү Р.Жамъянтогтох нэмэлт барилдаанд өвдөг шороодсоноор зиндаандаа түрүүлэх боломжийг алджээ.

Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас башёг өнжиж, шинэхэн озэки Киришима мөн бэртлийн улмаас хоёр өдөр өнжин, санасандаа хүртэл барилдаж чадаагүй ч сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн ийнхүү Нагоя башёг өнгөллөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо  

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны  төрийн айлчлалын...

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд...

Монгол Улс болон ЕАЭЗХ-ны Худалдааны түр хэлэлцээр маргааш буюу 7-р сарын 22-ноос хэрэгжиж

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ, түүний...