Wednesday, July 22, 2026

Улсын дээд шүүх ИЗНН, МЛН, ИХН, МЛАН зэрэг намуудын дүрэм болон даргын өөрчлөлтийг бүртгэх асуудлыг хэлэлцэнэ

Date:

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны долдугаар сарын 3-ны өдөр товложээ. Хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг албан ёсоор тайлбарлах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 40.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг албан ёсоор тайлбарлах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (16.4)-ийг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэх юм байна.  

Шүүх хуралдааны дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэлд хариуцлага хүлээлгэх журмын талаар албан ёсны тайлбар гаргах тухай Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх аж.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг батлах, тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Иргэний зориг ногоон намын дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгүүлэх, Монголын либерал намын нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх, Иргэний хөдөлгөөний намын дарга болон хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх, Монголын Либерал Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлүүдийг тус тус хэлэлцэхээр товложээ.

Мөн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Franklin Templeton”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын менежментээр дэлхийд тэргүүлэгч...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд...

Монгол, Тажикистаны бизнес форум боллоо  

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны  төрийн айлчлалын...