Monday, May 25, 2026

Ж.Сүхбаатар: Эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэж байж үр дүн гарна

Date:

Монгол Улс 2005 онд түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвшүүлэх квотыг санаачилж улмаар 30 хувиар Сонгуулийн тухай хуульдаа тусгаж байв. Улмаар 2007 оны Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх ардчилсан үзэл баримтлалаасаа ухарч квотын заалтыг хасаж байв. Яг энэ үеэс л улс төрд, тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангая гэх байр суурийг Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлсээр иржээ. Улмаар 2008 оны сонгуулиар УИХ-д гурван эмэгтэй гишүүн сонгогдож, 2012 оны парламентад 20 хувийн квот дэмжигдсэн юм. Ингээд холимог тогтолцоотой сонгууль зохион байгуулснаар 11 эмэгтэй сонгогдож, түүхэн дээд үзүүлэлтийг тогтоосон байдаг.
Харин энэ удаад Сонгуулийн тухай хуулийн 20 хувийн квотыг 40 хувьд хүргэх тухай хөндлөө. “Яагаад тэгш эрх чухал вэ?” гэх үндэслэлээ хамгаалж, тайлбарласны үр дүн гарлаа.
Монгол Улсын хүн амын 50.7 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад 40 хүртэлх хувьд байх ёстой. Энэ бол эрчүүд эрх мэдэл, байр сууриа алдах тухай асуудал биш хөгжлийн асуудал гэдгийг сануулсаар ирсэн билээ. Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн энэ үед УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар жендэрийн асуудал дээр мэдрэмжтэй хандаж байна. Тэрбээр УИХ-д жендэрийн асуудлаар лобби бүлэг байгуулан ажиллахаа мэдэгдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...