Thursday, July 23, 2026

Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэнэ

Date:


Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэхээр Засгийн газраас албан ёсоор тогтжээ.
Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна. Мөн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 2023 оны долдугаар сарын 06, 07, Булган аймгийн баяр наадмыг долдугаар сарын 08, 09, Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тус тус тэмдэглэхийг зөвшөөрчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлнэ

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган 2026 оны...

Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг “Хархорум” музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө

Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан Япон улсын Фүкүока хотын...

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл...