Thursday, July 23, 2026

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгоно

Date:

Боловсролын зээлийн санд хөндлөнгийн шинжээчдийн баг үнэлгээ  хийж, тус сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтын үйл явцад процессын дахин инженерчлэл хийх замаар ил тод, тэгш, шударга, хүртээмжтэй, тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэжээ.  
Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр зээл, тэтгэлэг, дэмжлэг олгох үйл явцыг сайжруулахад дийлэнх процессыг боловсролын зээлийн санд төвлөрүүлэх, хүний оролцоог багасгах, тэргүүлэх мэргэжлийн чиглэл, дэлхийн шилдэг их, дээд сургуулийг нээлттэй зарлах, сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах, дүнг систем боловсруулалтаар гаргах нь зүйтэй гэжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийхдээ “Боловсролын тухай хуулиар дамжуулан тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлж, олон нийтэд зарладаг,  дэлхийн топ сургуулиудад, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутанд улсаас тэтгэлэг олгох нь зөв. Ингэхдээ олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангана” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлнэ

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган 2026 оны...

Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг “Хархорум” музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө

Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан Япон улсын Фүкүока хотын...

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл...