Monday, May 25, 2026

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд 1.1 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ

Date:

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 2023 оны гуравдугаар сарын 03-ний өдрөөс улс орон даяар эхэлсэн. Улсын хэмжээнд нийт 1,264,542 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдахаас 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,087,255 тээврийн хэрэгсэл буюу 85,98 хувь нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна.

Тодруулбал, 846,174 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан, 174856 тээврийн хэрэгсэл бүртгэлийн сангаас хасагдсан, 150,647 тээврийн хэрэгсэл 5-аас дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй шалтгаанаар хасагдсан, 13,740 тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хүсэлтээр хасагдсан,

10,469 тээврийн хэрэгсэл түр журмын хүрээнд хасуулах хүсэлт өгсөн, 64,078 тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчтэй холбогдож учир байдлыг тодруулсан, 2,145 тээврийн хэрэгсэл нотариатын гэрээ хийсэн боловч бүртгэлийн байгууллага дээр өмчлөгчийн бүртгэл /шилжилт хөдөлгөөн/ хийгдээгүй байна.

Шинэчилсэн бүртгэл 2023 оны 6-р сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ. Эрхэм жолооч та, дээрх хугацаанд амжиж хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогодоо идэвхтэй хамрагдаарай. Шинэчилсэн бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг

АТҮТ-ын лавлах утас: 19001234

Хаяг: АТҮТ 3-р хороо Чингисийн өргөн чөлөө Ариг банкны байр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...