Friday, July 24, 2026

Нам шинээр байгуулсныг бүртгүүлэх өргөдлүүдийг буцаажээ

Date:

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болов. Хуралдаанаас намын гишүүд гэх 336 иргэний мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, хүчингүй болсон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт ирүүлсэн үндэслэлээр Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэлээ.

Мөн намын гишүүд гэх 522 иргэний мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн нам үүсгэн байгуулах Их Хурал Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагын дагуу явагдсан гэдэг нь ирүүлсэн баримтын хүрээнд хангалттай тогтоогдоогүй буюу холбогдох баримтуудын бүрдэл дутуу гэх үндэслэлээр Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг буцаахаар тогтов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Эрдэнэт хотод ажиллаж,...

SAT-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа 2.5 сая малыг бүрэн дархлаажуулжээ

-Энэ сарын 25-нд ОХУ-аас SAT-1-ийн 2 сая тун вакцин...

Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөв байгааг анхааруулжээ

Одоо ажиглагдаж буй Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй...

ОХУ гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэлийн жагсаалтаа шинэчилжээ

Гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэл болох зөрчлийн жагсаалтыг өргөжүүлэх...