Monday, May 25, 2026

“Road to One Mongolia” анхны ялагч Б.Энх-Оргилын хоёр дахь тулааны тов гарлаа

Date:

“Шандас ММА” клубын тамирчин, ONE championship холбооны “Road to One Mongolia” холимог тулааны анхны ялагч Б.Энх-Оргилын хоёр дахь тулааны тов гарлаа. Тэрбээр Тайландын алдарт Lumpinee Stadium-д энэ сарын 19-нд Вараяын дайчин хочит Рокки Бактол (Rockie Bactol)-той тулалдах юм. Филиппиний тамирчин Рокки Бактол нь мэргэжлийн тулаанд 5 ялж, 2 хожигдол хүлээж байжээ.

Б.Энх-Оргил Лумпини стадиумд болсон “ONE Fight Night-13” арга хэмжээний үеэр ONE WARRIOR SERIES PHILIPPINES -ий ялагч Адонис Севилленотой 4-р сарын 21-нд тулалдаж шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан билээ. Б.Энх-Оргил “Road to One Mongolia” холимог тулааны анхны ялагч болж, ONE championship холбоотой 100 мянган долларын гэрээ байгуулах эрх авсан билээ. Тэрбээр эхний тулааны дараа үргэлжлүүлэн Тайландад бэлтгэлээ хийхээр үлдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...