Monday, May 25, 2026

Хэнтий аймгийн Батноров сумын Соёлын төв Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуянгийн нэрэмжит боллоо

Date:

Хэнтий аймгийн Батноров сумын Улсын хошой тэргүүний Соёлын төвийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч, зураач Жүмпэрлийн Саруулбуянгийн нэрэмжит болгосны ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Энэ ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урилгаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч, зураач Ж.Саруулбуян, Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайван, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, “Хан Хэнтий” чуулгын уран сайхны удирдаач, бүжиг дэглээч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Оюунбаатар, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.Эрдэнэтуяа, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Дашдондов, Хэнтий аймгийн Батноров сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Л.Оюунтуяа, Хэнтий аймгийн Соёл, урлагийн газрын дарга Т.Зулбаатар, Хэнтий аймгийн ЗДТГазрын Нийгмийн бодлогын хэлтсийн Соёлын үйл ажиллагаа, биеийн тамир, спортын бодлого хариуцсан мэргэжилтэн Н.Зоригтбаатар, Хэрлэн сумын Соёлын төвийн дарга Д.Ганчөдөр, Баян-Овоо сумын Соёлын төвийн дарга И.Эрдэнэтуяа, Мөрөн сумын Соёлын төвийн дарга Ц.Цэндбаяр нарын зочид төлөөлөгчид болон нутгийн иргэд оролцжээ.

Энэ үеэр Батноров сумын ЕБС-ийн сурагчдын дунд “Хөдөөгийн сайхан” шүлгийн уралдаан, “Миний сайхан хөдөө” гар зургийн уралдаан, ардын авьяастнуудын дунд “Хэрлэнгийн ай” дууны тэмцээн тус тус зохион байгуулагдсан байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуянгийн таларх мэдээлэл, ярилцлага, дуунуудыг эндээс: https://www.montsame.mn/mn/read/311895

http://www.control.mn/i/25000/#.ZEyCW85BzV8

https://shorturl.at/boBK3

https://shorturl.at/swNY5

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...