Saturday, July 25, 2026

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн өсөлт зургаа, долоодугаар сараас иргэдэд мэдрэгдэж эхэлнэ

Date:

Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлсэн таатай мэдээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгөв.  Тэрбээр “Жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай, улсын төсөв 23 хувиар тасарсан байсан. Өнөөдөр эдийн засгийн өсөлт 6 хувь руу орж байна. Энэ нь уул уурхайн эдийн засаг ил болж, боомтууд сэргэж байгаатай холбоотой. Тавантолгойд гэхэд 100$-аар зарж байсан нүүрсний үнийг 180$ болгосон. Тонн тутамд 80$-ын хулгайг илрүүлсэн нь ашгаа өгнө.

Эдийн засгийн 6 хувийн өсөлт ирэх 06, 07 дугаар сараас иргэдэд мэдэгдэж эхэлнэ. Улсын төсөв байнга тасалдалтай явж ирсэн бол 06 дугаар сарын 01-нээс улсын төсөв багадаа 500 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарч, оны эцэст нэг их наяд төгрөгт хүрнэ. Энэ эх үүсвэрийг төрийн албан хаагчдын цалин нэмэх, тэтгэвэрийн зөрүүг арилгахад зарцуулах боломж бүрдэнэ” гэлээ.

Мөн тэрбээр “Аливаа шүүмжлэлээс шалтгаалж, Засгийн газар авлигатай хийх тэмцлээ зогсоохгүй. Засгийн газар Үндсэн хуулийн дагуу эдийн засгийн үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэгтэй ч тэмцэх үүрэгтэй. Авлигатай тэмцэх тэмцэл бол иргэдийн амьжиргаатай холбоотой асуудал. Засгийн газар авлигатай тэмцэх шаардлагагүй, зөвхөн аж ахуйн үйл ажиллагаа явуул гэдэг шүүмжлэл бол байгаа оносон шүүмж биш. Аль алийг нь хийх ёстой. Энэ нь Засгийн газар хууль хяналт, шүүх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа асуудал огт биш. Харин Засгийн газар цахим орчин бий болгож байгаа нь мөрдөн шалгах байгууллагуудад эрхзүйн дэмжлэг үзүүлж байгаа хэлбэр” гэдгийг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...