Wednesday, October 7, 2026

Эмэгтэйчүүдийн шигшээ баг хэсгээс шалгарахын төлөө малайзуудтай өрсөлдөнө

Date:

3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д өрсөлдөж буй манай эмэгтэй шигшээ эхний тоглолтоо далайн орнуудын төлөөлөл Шинэ Зеландын эсрэг хийлээ. Манай өрсөлдөгч Шинэ Зеланд 2018 оны тивийн аваргад түрүүлсэн хүчирхэг баг бөгөөд тоглогчид нь нурууны хувьд ч хавьгүй өндөр байв. Тоглолтыг Шинэ Зеланд 8:0 гэж эхлүүлсэн бөгөөд үүнээс хойш Монголын баг оноог нөхөж, нэлээд ойртуулсан. Гэвч эцсийн дүндээ 17:10-аар ялагдлаа.

М.Цэрэнлхам 4 оноо, 6 самбараар багаа тэргүүлсэн бол Б.Ариунцэцэг мөн 4 оноо авсан. Түүнчлэн Токиогийн олимпын Монголын багийн тугч О.Хулан 2 оноо, 5 самбар авснаас гадна хамгаалалтад тун сайн байв.

Тоглолтын цаг дуусахын өмнөхөн Ц.Болорцэцэг шагайгаа эвгүй гишгэн талбайг чөлөөлсөн нь манай багийн хувьд томхон гарз боллоо. Хэрэв түүний гэмтэл ноцтой байвал дараагийн тоглолтоо сэлгээгүйгээр хийх хүндхэн даалгавар хүлээж байна. Манай баг орой 20:45 цагаас Малайзын эсрэг хэсгээс хэн нь шалгарахаа шийдэх чухал тоглолтыг хийх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...