Saturday, July 25, 2026

Гүнжийн сүмд ой, хээрийн түймэр гарчээ

Date:

Төв аймгийн Эрдэнэ сумын “Баянтуул” баг буюу гуравдугаар багийн нутаг Гүнжийн сүмд ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага 2023 оны гуравдугаар сарын 31-ний 16:05 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход 14 га орчим талбай шатаж байсныг цурамд оруулжээ. Түймрийн голомтод Эрдэнэ сум, Тэрэлжийн байгалийн цогцолбор газраас нийт 37 хүн, 5 автомашин, 3 мотоцикл, 6 морьтой ажилласан байна.

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй, ой хээр, шар өвсний гал түймэр гарах эрсдэл өндөр байна. Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах, шашны зан үйл хийхгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...