Monday, May 25, 2026

Киргизийн “Манас” туулийг тайзны бүтээл болгожээ

Date:

Киргиз ардын баатарлаг тууль “Манас”-ын БНХАУ-ын Бээжин хотын Үндэстний соёлын ордон их театрт тайзны бүтээл болгон тавьжээ. Манас баатрын тухай өгүүлсэн киргиз ардын энэхүү тууль 100 мянга орчим мөртэй юм. Агуулга, өгүүлэмж, цар хүрээгээрээ Хомерын “Илиада”, “Одиссей”, эртний Энэтхэгийн “Махабхарата” туулиадтай эн зэрэгцэхүйц өв билээ. Манас ба түүний үр ач нарын тухай магтан дуулсан энэхүү тууль нь Хар Кидан ба Ойрад-Зүүн гарын хаант улс, халимагуудын цэргийн довтолгооны эсрэг тэмцлийг харуулсан байдаг. XV зууны эхэнд бичигдсэн бичгийн дурсгалд Манасын тухай дурьдсан байдаг боловч уг тууль нь өөрөө 1885 оныг хүртэл цаасан дээр буусан удаагүй аж. Манасын төрсөн, туулийн үйл явдал өрнөдөг цаг хугацааны тухайд VI-X зууны хооронд, XV-XVIII зууны хооронд гэх хоёр янзын үзэл бий.

Манас туулийг хайлдаг хүнийг манасч (манасчи) гэнэ. Манасч нараас алдартайг нь дурдвал Сагимбай Орозбаков, Саяакбай Каралаев, Шаабай Азизов, Каба Атабеков, Сейдене Молдокова, Юсуп Мамай нар болно. Киргизийн нийслэл Бишкекийн олон улсын нисэх онгоцны буудал зэрэг олон газрууд Манасын нэрээр нэрлэгдсэн байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...