Wednesday, October 7, 2026

Замын-Үүд, Эрээн боомтоор Хятад-Европ чиглэлийн 600 гаруй галт тэрэг нэвтэрчээ

Date:

Замын-Үүд, Эрээн боомтоор өчигдөр 55 стандарт чингэлэг, 30 сая 782.9 мянган юанийн өртөг бүхий 5 сая 192.8 мянган тонн цахилгаан хөдөлгүүрт автомашин, хүүхдийн тэрэг  ачсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг  нэвтэрч, Европыг зорьжээ. Энэ бол 2023 он гарсаар Эрээний төмөр замын боомтын дамжин өнгөрүүлж байгаа Хятад-Европын чиглэлийн ачаа тээврийн 600 дахь галт тэрэг аж. 

Одоогоор БНХАУ-ын Тяньжин, Аньхүй, Хүнань зэрэг 10 гаруй муж, хотын бараа бүтээгдэхүүн Замын-Үүд, Эрээнээр дамжин өнгөрөх Хятад-Европыг холбосон 66 галт тэрэгний шугамаар ачигдаж, 10 гаруй орны 60 гаруй муж хотуудад хүрч байна. Энэ он гарснаас хойш БНХАУ-ын Эрээн хотын гаалийн газар “үүлэн хяналт” ухаалаг боомтын хяналтыг хэрэгжүүлж, том оврын чингэлэгт гаднаас хяналт шалгалт хийх, H986 төхөөрөмж ашигласнаар, тээвэрлэлтийн хүчин чадал 20 орчим хувиар нэмэгдэж,  Хятад-Европыг холбосон галт тэрэгний нэвтрэх хурд, үр ашгийг нэмэгдүүлсэн байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...