Saturday, July 25, 2026

Антонио Гутерриш уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалтаа биелүүлэхийг уриалав

Date:

Сингапурын “Ляньхэ Заобао” сонины албан ёсны сайтад гуравдугаар сарын 21-нд нийтэлсэн мэдээнээс үзвэл, дэлхийн дулаарал төсөөлснөөс илүү хурдтай байна. 2030 он гэхэд жилийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.5 цельсээс дээгүүр байх магадлал  50 хувьтай байна гэж НҮБ-ын тайланд дурджээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Засгийн газар хоорондын зөвлөл зургаа дахь ерөнхий тайлангаа нийтэлсэн юм. Хэрэв энэ хурдаар дулаарсаар байвал, энэ зууны эцэс гэхэд дэлхий температурын өсөлт 3.2 хэмээр нэмэгдэж мэднэ. Улс орнууд хүлээсэн амлалтаа биелүүлсэн ч агаарын температур багадаа л 2.2 хэмээр өсөх магадлалтайг тайланд  онцолжээ.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 2040 он гэхэд нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилтоо биелүүлж, цаг уурын өөрчлөлтийн тулгамдсан асуудлыг яаралтай зохицуулахыг хөгжсөн орнуудад хандан уриалав. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...