Wednesday, October 7, 2026

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” Азийн кино наадмын тэргүүн шагналыг хүртлээ

Date:

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Худалдагч охин” /”The sales girl”/ кино Францын Вэзүль хотноо болдог Азийн кино наадмын тэргүүн шагналыг хүртжээ. “Festival International des Cinemas d’Asie de Vesoul” нэртэй энэхүү наадам 1995 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд Азийн киноны шилдгийг шалгаруулдаг Европын хамгийн том кино наадам юм. Жил бүр 30 мянга гаруй үзэгчдэд долоон төрлөөр 90 шахам киног сонирхуулдаг энэ наадамд 12 шагнал гардуулдгийн тэргүүн нь болох “Cyclo d’or” буюу “Алтан дугуй”шагналыг “Худалдагч охин” кинонд хүртээсэн байна.
Энэ тухай телевизийн France3 суваг мэдээлэхдээ, “… Хятад, Вьетнам, Азербайжан зэрэг шалгарч үлдсэн есөн улсын киноноос олон улсын шүүгчдийн санал нэгтэйгээр “Худалдагч охин” кино тэргүүн шагналыг хүртлээ. Тэргүүн шагнал хүртсэн найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж “Энэ бол Монголын кино урлагт үзүүлсэн хүндэтгэл, нэр төрийн хэрэг юм” хэмээн талархлаа илэрхийлэв” хэмээн онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...