Sunday, July 26, 2026

Германд анх суралцагчдын нэг Хаалаа бүсгүйн нэртэй шоколад худалдаанд гарчээ

Date:

Эдүгээгээс зуугаад жилийн өмнө буюу 1926 онд Герман, Францад сурсан 26 сурагчдийн дунд таван охин явсан нь Хаалаа, Цэрэнханд, Сурмаажав, Батсүх, Юмхүү нар юм. Германд суралцаж байсан охидын амьдралд тохиосон олон сайхан явдлын нэг нь Хаалаад зориулсан нэрийн шоколад. 1927 оноос сурагчдыг герман хэл сургах зорилгоор герман айлуудад суулгахад Хаалаа хувийн шоколадны үйлдвэртэй айлд очжээ. Тэр айлын Христийн сүмийн номлогч хүү хожим Хаалаад сэтгэл алдарч, “Хаалаа” нэртэй шоколад хүртэл гаргасан гэдэг сайхан түүх бий. Хаалаа бол Өвөр Монголын Жаруд аймгийн ноён Гомбожавын охин, зүс царай сайтай, үзэсгэлэнтэй бүсгүй байсныг зохиолч Наваан-Юндэн гуайгаас эхлээд бичиж үлдээсэн байдаг. Наваан-Юндэн гуай, Хаалаа нар хайр сэтгэлийн холбоотой байсан ч гэдэг. Харамсалтай нь Хаалаа бүсгүй Германд суралцаж байхдаа цэл залуугаараа насан эцэс болжээ.

Өв соёлоо дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Согоо” брэнд болон “Sayan Chocolate” хамтран Хаалаагийн дурсгалд зориулан “Hala” нэрийн шоколадыг олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын 8-ны өмнө бүтээжээ.

Германд суралцахаар очсон охид, хөвгүүд. 1927 он.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...