Sunday, July 26, 2026

“Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Date:

Монгол Улсын Засгийн газрын 466 тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Энэхүү журам батлагдсанаар нүүрсийг биржээр дамжуулан ил тод, нээлттэй худалдаалах, зах зээлийн бодит үнэ тогтох, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Нүүрсийг цахимаар арилжаалах ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК, нүүрс борлуулах аж ахуйн нэгжүүд хамтран “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулаа. Энэхүү хэлэлцүүлэгт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат оролцож нүүрсний цахим арилжаанд оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Уг хэлэлцүүлэгт БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл оролцож байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван удаагийн цахим арилжаагаар нийт 160 мянган тонн нүүрсийг хил нөхцөлөөр худалдаалаад байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...