Wednesday, October 7, 2026

“Тэрбум” мод хөдөлгөөний анхны ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК батлууллаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн байгууллагуудаас хамгийн олон мод тарьж ургуулах зорилт тавьсан бөгөөд ТЭЗҮ боловсруулан батлуулсан анхны компани болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн салбарын компаниуд нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин 10 жилийн хугацаанд 600 гаруй сая мод тарьж ургуулахаа илэрхийлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 180 сая мод тарьж ургуулах зорилт тавин уул уурхайн салбарын компаниудаа манлайлан ажиллаж техник, эдийн засгийн үндэслэлээ /ТЭЗҮ/ боловсруулсан байна.  

“Эрдэнэс тавантолгой” ХК  180 сая модыг хаана, хэрхэн тарьж ургуулах ТЭЗҮ-ийг Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн судлаачдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран боловсруулж, БОАЖЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар батлуулжээ. Энэхүү ТЭЗҮ нь 9 боть, 1552 хуудас бүхий “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт, зорилгыг бүрэн хангасан болохыг батламжилсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...