Sunday, July 26, 2026

БНХАУ-ын Тяньжин хотод ял эдэлж буй иргэнээ эргэжээ

Date:

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэд консул Б.Дөлгөөн 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Тяньжин хотын эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй иргэнээ эргэж уулзаж, түүний санал хүсэлтийг сонсож, хоригдож байгаа нөхцөл байдалтай танилцжээ. Тяньжин хотод хүмүүжигч иргэнд “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гаас олгосон тодорхой хэмжээний санхүүгийн тусламжийг дансанд нь байршуулсан байна. Дэд консул Б.Дөлгөөн уулзалтын дараагаар ял эдэлж байгаа иргэнээс гаргасан санал хүсэлтийг Хорих ангийн удирдлагуудад уламжилсан бөгөөд тэдний зүгээс манай иргэнийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хугацаанд хамруулахад анхаарах, ар гэр нь эргэж уулзахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын хэмжээнд манай улсын 65 иргэн ял эдэлж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...