Thursday, October 8, 2026

АТГ хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн зарим мэдээллийн мөрөөр ажиллаж байна

Date:

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд “Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”, “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ыг тус тус хянан үзэж дүн шинжилгээ хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Төв аймгийн Сэргэлэн сум, Сэлэнгэ аймгийн хоёрдугаар сургууль, “Цахим эрүүл мэнд-2” төсөл зэрэг байгууллагын албан тушаалтнуудад хамаарах төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг хянан шалгасан байна.

Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд болон нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн зарим мэдээллийн мөрөөр холбогдох албан тушаалтнаас тайлбар тодруулга авах ажлыг гүйцэтгэж байна. Үүнд Хавдар судлалын үндэсний төвд иргэдийн дараалал үүссэн, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас сүү, еэвэн, гоо сайхны тос авах 2.2 тэрбум төгрөгийн тендерийг зарласан зэрэг мэдээллийн мөрөөр ажиллажээ. Авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд 3046 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...