Thursday, October 8, 2026

Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтөөрөө евро бондоос 51.6 сая ам доллар худалдан авчээ

Date:

Хөгжлийн банк нь 2018 онд нийт 500.0 сая ам.долларын дүнтэй, 7.25%-ийн хүүтэй Евро бондыг олон улсын зах зээлд арилжаалсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны шийдвэрээр банкны өр төлбөрийг багасгах зорилгоор Евро бондоос худалдан авч бондыг хэсэгчлэн хугацаанаас нь өмнө хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байдаг. Дээрх шийдвэрийн хүрээнд Хөгжлийн банк нь 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Евро бондоос хугацаанаас нь өмнө нийт 51.6 сая ам.долларын бондыг хэсэгчлэн худалдан авлаа. Ингэснээр Евро бондын төлбөрт төлөх 500 сая ам.долларын 51.6 сая ам.доллар нь хасагдаж, 448.4 сая ам.долларын үлдэгдэлтэй болж байна.

Худалдаж авсан бонд нь 86.69 жигнэсэн дундаж үнэтэй, жилийн 22.55%-ийн өгөөжтэй нийт 516,140 ширхэг.  Банк нь ширхэг бүрийг 100.0 ам.доллар дээр төлөх өрийг 86.69 ам.долларт худалдан авснаар одоогийн эзэмшиж байгаа багцын хүрээнд нийт 11 орчим сая ам.доллар хэмнэлээ. Тодруулбал, зөвхөн хүүгийн зардалд Евро бондын эргэн төлөлтийг хийх хугацаа буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 4.2 сая ам.долларыг хэмнэхээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...