Thursday, October 8, 2026

Улсын хэмжээнд 13 мянган албан тушаалтан ХАСХОМ-ээ мэдүүлээд байна

Date:

Авлигатай тэмцэх газраас Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг  2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн гаргуулах ажлыг хэрэгжүүлж байна. 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 13 мянган мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ цахим системээр шинэчлэн гаргаад байна.

Мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажлын хүрээнд Соёлын яам, Эрүүл мэндийн яам, Шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цэргийн тагнуулын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, тэдгээрийн харьяа байгууллагын мэдүүлэг гаргагч нарт “ХАСХОМ гаргахад анхаарах асуудал” сэдвээр танхимаар болон цахимаар сургалт зохион байгуулж, 5 мянга гаруй мэдүүлэг гаргагчийг хамрууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...