Sunday, July 26, 2026

Хатанбулаг суманд түмэн тэмээний баяр болно

Date:

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд ирэх хоёрдугаар сарын 8-10-ны өдрүүдэд “Түмэн тэмээний баяр” малчдын нэгдсэн өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, тэмээг уналга, эдэлгээнд сургах, малчид тэмээчдийн идэвх оролцоог нэмэгдүүлж, тэмээний холбогдолтой өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилготой энэхүү өдөрлөгийн үеэр сайхан хос шалгаруулах тэмцээн зохион байгуулах юм байна. Мөн сайхан ат, ингэ, буур шалгаруулна. Тэмээтэй жагсаал, тором, тайлаг, бүдүүн тэмээний уралдаан, тэмээтэй буухиа тэмцээнүүд мөн болох аж.

Дорноговь аймгийн Хатанбулаг сум 2022 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр нийт 322962 толгой мал тоолуулж, малын тоо толгойгоор аймагтаа тэргүүлсэн амжилтаа буухиалан хадгалжээ. Хатанбулаг сумын хэмжээнд 2022 онд мал сүрэг таван төрөл дээрээ өсөж, түмэн тэмээ, хоёр түмэн адуу тоолуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...