Monday, May 25, 2026

Макаотой харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулбал ялтан шилжүүлэх боломжтой болно

Date:

Макаод манай улсын 5 иргэн ял эдэлж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийнхуралдаанаар Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын болон Бүгд найрамдах Хятад ард улсын засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцжээ.

Монгол Улс 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулсан байдаг юм байна. Тодруулбал, 23 улстай  эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцах 20 гэрээ, иргэний хэргийн талаарх харилцан туслалцах 16 гэрээ байгуулсан аж. Монгол Улс БНХАУ-тай 1989 онд Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулжээ. Харин БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод БНХАУ-тай байгуулсан Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ үйлчилдэггүй зохицуулалттай. Тийм учраас манай улс нэмж Макаотой гэрээ байгуулахаар 2017 оноос хойш хэлэлцээр үргэлжлээд, өнөөдөр эцэслэх шат руугаа орж байгаа юм байна. Хамгийн сүүлийн мэдээллээр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод Монгол Улсын таван иргэн ял эдэлж байгаа аж.

Эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцах гэрээ байгуулагдсан тохиолдолд эдгээр ялтнуудыг Монгол Улсад ялыг нь үргэлжлүүлэн эдлүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Шүүхийн шийдвэрүүдийг харилцан хүлээн зөвшөөрөх асуудал дээр дурдсан хэлэлцээрийн хүрээнд явагдана. Монгол Улсаас оргон зайлсан эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээд Макаод байгаа нь тогтоогдсон тохиолдолд Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээнийхээ дагуу тухайн этгээдийг шилжүүлэн авах эрх зүйн үндэслэл энэ гэрээгээр нээгдэх боломжтой юм байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрйн төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгож, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...