Thursday, October 8, 2026

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргав

Date:

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өнөөдөр хийлээ. УИХ-ын гишүүд тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Орхоны хөндийн хот байгуулалтын асуудалд онцгой ач холбогдол өгч, өндөр зохион байгуулалттай, нарийн төлөвлөлттэй ажиллах шаардлагатайг дурдлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Шинэ хот Монгол Улсын түүх, археологи, соёлын төв болох ёстой. Тийм учраас хот төлөвлөлтийг анхнаас нь сайн менежменттэй хийж, шинэ суурьшлын бүс дэх хөрс, усны нөөцийг хангалттай тодорхойлон, соёл, аялал жуулчлал, түүхийн чиглэлээр хөгжүүлэх, жуулчдыг татах бүс болгохын төлөө зөвхөн Барилга, хот байгуулалтын яам гэлгүй бусад яамд хамтран ажиллах шаардлагатай хэмээсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учир төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...