Thursday, October 8, 2026

Виртуал дугуйн УАШТ болно

Date:

Виртуал дугуйн Улаанбаатар хотын болон Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сард болно. Улаанбаатар хотын аварга шалгаруулах нээлтэй тэмцээн нэгдүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Улаанбаатарын цагаар оройн 19:00 цагт МҮОНРТ-ийн “600” студид болох аж. Уг тэмцээнд шилдэг 30 тамирчин нэг дор өрсөлдөх бөгөөд 50-100 хүртэлх үзэгч студид тэмцээнийгүзэх боломжтой юм байна. Энэхүү виртуал дугуйн тэмцээнд дэлхий даяар тархан суурьшсан монгол дугуйчид, дугуйн спортыг сонирхогчид оролцохоор болжээ. Одоогийн байдлаар АНУ, Япон, Австрали, Бельги, БНСУ-аас дугуйчид оролцох хүсэлтээ ирүүлсэн байна.

Энэхүү нээлттэй тэмцээн нь дижитал ертөнцийн давуу талыг ашигласан, дугуйн спортын хурд, хүч, авхаалж самбааг харуулсан, тамирчид, үзэгчдийн хооронд ганцхан метрийн зайтай өрнөх гал халуун тулаан болно гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байна. Эхний өдөр буюу нэгдүгээр сарын 14-ний бямба гаргийн 19:00 цагаас эхлэх тэмцээн нь 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан АНУ-ын Аризона мужийн Ричмонд хотын замд хоёр тойрог буюу нийт 34 км уралдана. Удаах өдөр буюу нэгдүгээр сарын 15-ны ням гаргийн 19:00 цагаас эхлэх тэмцээн нь Zwift ертөнцийн “утопи” арал дээрх “Big Foot Hills” зам дээр тамирчдын хүч, шандасыг 65.7 км замд сорино. Эдгээр тэмцээнүүдэд бэлдэж энэ хагас, бүтэн сайн өдрүүдэд “Сорил 3,4”-үүд дараалан зохиогдох юм байна. Хуваарийг сонирхуулбал, 2022.01.07, Бямба гариг 09:00 (УБ-ын цагаар) “Richmond UCI course” 34 km (2 Тойрог) 2022.01.08 Ням гариг 19:00 (УБ-ын цагаар) “Big Foot Hills” 67 км (1 тойрог)

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...