Thursday, October 8, 2026

УИХ-ын дэд дарга болон зарим сайд, дэд сайдыг шинээр томиллоо

Date:

УИХ, Засийн газарт өнөөдөр хэд хэдэн шинэ томилгоо хийлээ. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, нэр бүхий зарим хүнийг албан тушаалд томилуулах улс төрийн шийдвэр гаргасан юм байна. Тухайлбал, УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томиллоо. УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоноор уг албан тушаалд нөхөн томилгоо хийж буй нь энэ юм.

Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлаж, зарим сайд нарын томилгоог хэлэлцэн шийдвэрлэжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн хуралдаанд Боомтын асуудал хариуцсан сайд бөгөөд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг, Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг, Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн С.Чинзоригийг тус тус томилж буйгаа УИХ-д танилцуулж дэмжлэг авснаар шинэ сайд нар тангараг өргөж, ажилдаа орлоо. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Шадар сайдаар томилж, тангараг өргүүлэв. Ийнхүү Засгийн газар хоёр Шадар сайдтай ажиллахаар болж байна.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Гантөмөрийн Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын,  Мягмаржавын Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын  дэд сайдын,  Охиндоогийн Цэндсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын, Жаргалцэнгэлийн Эрхэмбаатарыг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдын, Сэрээжавын Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд тус тус томилжээ.
 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...