Thursday, October 8, 2026

“Ц.Сэргэлэн генералд нүүрстэй ойртох юм бор нүүр нь”

Date:

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нүүрсний хэрэгт нэр холбогдсон гишүүдийг өмөөрч үг хэлжээ. Тэрбээр нам нэгтэн А.Адъяасүрэн гишүүнийг өмөөрөхдөө “Нэг кг нүүрс жолооч нартай гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн гэж байгаа” гэжээ. Харин эрх баригч намын гишүүн, ХХЕГ-ын дарга асан генерал Ц.Сэргэлэнг тэрбээр гэм зэмгүй гэдгийг бараг шүүх, прокурорын оронд тогтоочисон мэт ярив. Тэрбээр “Ц.Сэргэлэн генерал сайн төрийн хүн. Нүүрстэй ойртуулах нэг юм нь бор нүүр л байгаа. Өөр юу ч байхгүй” гэжээ.

УИХ-ын нэг гишүүн нь нөгөөгөө ингэж хэлээд л хэргээс мулталж, гэм буруутэй эсэхийг нь шийдчихдэг бол мөн сайхан аа. Б.Пүрэвдорж гишүүн Ц.Сэргэлэн генералыг өмөөрч, магтах гэхдээ нүүр царай руу нь хүртэл орж, хар бороор нь дуудсан нь нүдээ олоогүй зүйрлэл байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...