Friday, July 31, 2026

Томуу өвчний талаарх мэдээллийг хүргэж байна

Date:

Томуу гэж юу вэ?

Томуу бол вирусаар үүсгэгддэг өвчин бөгөөд вирустай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Шинж тэмдгүүд ихэвчлэн 3-5 өдөр үргэлжлэх бөгөөд ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүндээр өвддөг.

Шинж тэмдгүүд:

  • Хоолой өвдөх
  • Ханиалгах
  • Толгой өвдөх
  • Үе мөч, булчин өвдөх
  • Халуурах
  • Ядарч сульдах

Томуугаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Ханиад эсвэл томуу хүрсэн эсэхээ мэргэжлийн эмчид хандан оношлох
  • Вакцинд хамрагдах
  • Гараа халуун бүлээн усаар тогтмол савандаж угаах
  • Дархлаагаа дэмжих
  • Ханиад, томуутай хүнтэй зайнаас харилцах
  • Гэр орон, албан тасалгаандаа чигтэй цэвэрлэгээ хийж, 2-3 цаг тутамд цэвэр агаар сэлгэх
  • Ханиалгаж, найтаах үедээ амны алчуур, сальфетка хэрэглэх
  • Олон нийтийн газраар явахдаа амны хаалт тогтмол хэрэглэх
  • Халуун хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжиж
  • Шингэн зүйл сайн уух
  • Дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх
  • Шинж тэмдэг илэрвэл эмчид хандан цаг хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэх

Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцинжуулалт юм.

Томуугийн вакцин гэж юу вэ?

Томуугийн вакцин нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж буй ханиад томуунаас сэргийлэх дарxлаа тогтоох чадвар бүxий шингэн тарилга юм. Энэ нь тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах дархлаа тогтооно.

Томуугийн вакцинд хэн хамрагдах хэрэгтэй вэ?

  • Хөгшин настай
  • Хууч өвчтэй
  • Амьсгалын замын өвчин тусаад хүндрэх магадлалтай
  • Олон нийттэй ажилладаг хүмүүс
  • Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд хийлгэвэл зохистой

Эрүүл байхыг хүссэн хүн бүр хийлгэх боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...