Monday, May 25, 2026

Нүүрснийхэн үймж, Ерөнхий сайд тэмцлээ эрчимжүүлэв

Date:

Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар нэр холбогдсон улстөрчдийг АТГ зарласан нь өнгөрсөн долоо хоногийн гол сенсаци байлаа. Ердөө 17 хүн гэдэг бол нүүрсчийн нүүрний эгнээнийхнийг зарласан гэсэн үг. Нүүрний эгнээнд, жагсаалын эхэнд бичигдсэн хүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Араас нь МАН, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, агентлагийн дарга нар. Гэтэл МАН-ын таван гишүүн нүүрсний хэрэгт нэр холбогдсондоо тунирхан уурлаж, мэдээлэл хийж, УИХ-ын танхимд бичиг цаас барин сууж эсэргүүцэл илэрхийлэв. Жагсаалтын эхэнд бичигдсэн Женко Х.Баттулга харин АТГ-т очиж цагаа бүртгүүлчихээд нөгөөдөр нь гадаадад эмчлүүлэхээр нисэж одов. Нүүрснийхэн ийнхүү үймж эхэлжээ.

Тиймээс өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхаа гишүүдийг нүүрсний хэрэгт холбогдсон бол өөрсдөө очоод хууль, хяналтын байгууллагад шалгуул хэмээн үүрэгдсэн байна. Ерөнхий сайд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьж хэлэлцүүлэхдээ УИХ-ын танхимд авлигын эсрэг тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэдгээ хэлсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр өнөөдөр намын гишүүддээ бас энэ үгээ хэлсэн бололтой. Нүүрсчид, авлигачидтай хийх тэмцлээ тэр эрчимжүүлнэ ээ л гэж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...