Monday, May 25, 2026

Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг хүлээлгэн өгч түүхэн дээд амжилт тогтоожээ

Date:

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа эрчимтэй тэлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа. 

Зам, тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар хятадын талтай шаргуу ярьж, олон удаа хүсэлт тавьсны үр дүнд өнөөдөр  Замын-Үүд  өртөөний өргөн царигаар Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг /нийт 774 вагон буюу 64.337 тонн ачаа/  хүлээлгэн өгсөн нь түүхэн дээд амжилт тогтоожээ.

Эдгээр 17 галт тэргийг ачааны төрлөөр нь авч үзвэл, 200 вагон задгай нүүрс, 99 опен топ чингэлэгтэй нүүрс, 159 вагон төмрийн хүдэр, 30 вагон зэс, 38 вагон жонш, 46 вагон целлюлоз, 123 транзит чингэлэг,79 экспортын чингэлэг багтаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...