Monday, July 27, 2026

Өмнөд Суданд үүргээ амжилттай гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Date:

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны эхний хэсгийн бие бүрэлдэхүүн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эх орондоо ирлээ.

Энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нар угтан авлаа.

Энэ үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ, “Юуны өмнө цагийн байдлын, цар тахлын болон цаг агаарын хүнд нөхцөлд энхийг сахиулах ариун үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, монгол төр, цэргийн дээд удирдлагаас хүлээлгэсэн итгэл, хүндлэлийг амжилттай биелүүлж ирсэн Та бүхэнд баяр хүргэж, улам их амжилтыг бэлгэдэн ерөөе. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага Та бүхэнтэй байнгын холбоотой байж, цахим хуралдааныг тогтмол хийж, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэн, албан үүргээ алдаа мадаггүй биелүүлэх бүхий л боломжийг бүрдүүлж ажиллалаа. Та бүхэн ажиллагааны газар оронд хүнд нөхцөлд энхийг сахиулах ариун үүргээ бие даан үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэхийн зэрэгцээ эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулсаар ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн ажиллагааны газар олж авсан дадлага, туршлага, ур чадвараа улам бүр хөгжүүлэн, бусдадаа үлгэр жишээ үзүүлж ажиллана гэдэгт итгэл төгс байна. Ялангуяа ЗХЖШ-аас ирэх сургуулийн жилийг “Залуу офицеруудын манлайллын жил” болгон бодит ажлуудыг хэрэгжүүлж буй түүхэн цаг үед Та бүхний манлайлал юу юунаас чухал болохыг онцгойлон анхааруулъя. Энхийг сахиулагчид минь Эх орондоо тавтай морил” гэдгийг онцоллоо гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Шүлхий өвчнөөс сэргийлэх О, SAT-1 хэвшлийн вакцинаар нэмэлт дархлаажуулалтыг эхлүүллээ

Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

Сөүлийн гудамж хэмээн нэрлэгдсний 30 жилийн ойн хүрээнд оршин...

Доналд Трамп, Володимир Зеленьский нар уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 07 дугаар сарын 28-ны өдөр...