Friday, October 9, 2026

Жендэрийн талаар хэрэгжүүлэх стратегийг салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулна

Date:

Өнгөрөгч 11 дүгээр сарын 30-ны өдөр Жендерийн Үндэсний хорооны 2022 оны 2 дугаар тогтоолоор баталсан “Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)”-г Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын ажилтан, алба хаагчдад танилцууллаа.

Тус арга хэмжээний үеэр Жендерийн Үндэсний хорооны Ажлын албаны Салбар дундын бодлого зохицуулагч, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа уг төлөвлөгөөний хэрэгцээ шаардлага, үндэслэл, зорилго, зорилт, үйл ажиллагаа болон батлан хамгаалах салбарт анхаарч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар танилцууллаа.

Тус стратеги төлөвлөгөө нь Монгол Улсад Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж, ирэх арван жилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хэрэгжүүлэх салбар дундын стратеги юм.

Батлан хамгаалах яамнаас “Батлан хамгаалах салбарт жендерийн талаар баримтлах бодлого”-ыг Батлан хамгаалах сайдын 2020 оны тушаалаар баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд цаашид уг стратеги төлөвлөгөөг салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...