Friday, October 9, 2026

Мамонтуудын ясаар хийсэн овоохойнууд 25 мянган жилийн настай

Date:

Украйны төв хэсэгт орших Межирич тосгоноос 1965 онд сонирхолтой палеонтологийн олдвор олджээ. Нэгэн фермер зоориныхоо доороос эртний үлэмж биетэн буюу мамонтуудын эрүүний яснууд олсон байна. Энэ нь урьд өмнө олдсон мамонт ясны овоохойнуудаас хамгийн алдартай нь юм. Уг зооринд малтлага хийхэд нийт 149 мамонтын яснаас бүрдсэн балар эртний дөрвөн овоохой байгааг илрүүлжээ. Эдгээр овоохойнууд нь бөмбөгөр хэлбэртэй архитектурын хамгийн эртний жишээ бөгөөд 25 мянган жилийн настай байж магадгүй гэж судлаачид таамагласан байна.
“Тэдгээр овоохойнууд 6-10 мэтр буюу 20-33 фут диаметртэй, тойрог хэлбэрээр байрлуулсан, хэдэн зуун яс, соёонуудаас бүрдсэн байжээ. Мөн уг зоорины ойролцоо чулуун багаж, ясны хэлтэрхий, үнсээр дүүрсэн том нүхнүүд олджээ. Мамонтуудын ясаар барьсан овоохой хэт хүйтэн болон хүчтэй салхинаас хамгаалах байр байсан байх гэж археологичид үзжээ. Уг байгууламжуудын хэмжээ, үзэмж зэргээс болж зарим археологич эдгээр ясан овоохойг шашны болон нийгмийн ач холбогдолтой байж магадгүй гэж үзсэн байна. Эдгээрийг мөстлөгийн үеийн сүүлч үеийн “хөшөөт архитектурын” хамгийн эртний жишээ гэдэгт санал нэгджээ. Юутай ч эдгээр нь археологийн гайхамшигтай нээлт юм.

Ташрамд дурдахад, зааныхан овгийн төрөл болох арслан заан (Mammuthus) одоогоос 300000-200000 жилийн өмнөөс Европ, Ази, Хойд Америкийн эх газарт өргөн тархан нутаглаж байсан ба 10000 жилийн өмнө учир битүүлэг шалтгаанаар устжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...