Friday, October 9, 2026

БНСУ Хэллоуины баярын бүх арга хэмжээг цуцаллаа

Date:

БНСУ-ын эрх баригчид Хэллоуины баярын арга хэмжээ, жагсаалын ихэнхийг цуцалсныг мэдэгдэв. Тус улсын Засгийн газар өнөөдөр буюу ням гарагаас ирэх долоо хоногийн бямба гараг хүртэл үндэсний гашуудлын өдрийг зарлаж, төрийн байгууллагууд болон албан байгууллагуудын төрийн далбааг хагас бөхийлгөжээ.

Сөүлийн төвд байрлах Жонгро тойргийн оффис долоо хоногийн үлдсэн хугацаанд хийхээр төлөвлөж байсан янз бүрийн арга хэмжээ, баяр наадмыг цуцалсан эсвэл хойшлуулсан гэж мэдэгджээ. Ням гарагт өмнөд нутгийн Бусан хотод зохион байгуулагдах гэж байсан “Бусан OneAsia” наадам мөн цуцлагджээ. Энэхүү арга хэмжээнд олон тооны К-поп оддыг урих байсан бөгөөд 40 мянга орчим үзэгчтэй болно гэж таамаглаж байсан аж.

Сөүлээс зүүн тийш 75 км-ийн зайд орших Чунчон хотод байрлах “Лего” сэдэвт зугаа цэнгэлийн парк “Леголанд” болон “Halloween”-ийн баяраа цуцалсан байна. Мөн улс даяарх ихэнх дэлгүүрүүд Halloween-ийн арга хэмжээг цуцалж, уг арга хэмжээг сурталчилсан чимэглэл, зурагт хуудсыг устгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...