Saturday, October 10, 2026

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн төлөвлөлттэй танилцлаа

Date:

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд ажиллалаа. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол УИХ-ын гишүүдэд Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн төлөвлөлтийн талаар танилцуулав.

Тэрбээр энэ үеэр чөлөөт бүс байгуулах ажлыг шуурхай, амжилттай эхлүүлэх, цаашид эрчимжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдад Монгол Улсад хуулиар хориглосноос бусад үйл ажиллагаа эрхлэхэд нээлттэй байлгаж, хатуу төлөвлөлтийг тулгахгүй байх нь оновчтой гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад онцгойлон анхаарч “Чингис хаан” олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд 31 мянган га газарт 150 мянган хүн ажиллаж амьдрах “Эдийн засгийн чөлөөт бүс бүхий суурьшлын бүс байгуулах”-аар зорьж буй. Түүнчлэн Хөшигийн хөндий орчмын бүсийг нэгдсэн байдлаар Олон улсын нисэх буудлын хот төлөвлөлтийн загвараар хөгжүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...