Saturday, October 10, 2026

“Цанхи” хотхонд хаягдлыг шахаж, жижиглэн савлах төхөөрөмж ажиллуулж эхэлжээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газар санаачилснаар хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах /преслэх/ зориулалтай төхөөрөмжийг 2022 оны есдүгээр сараас “Цанхи” хотхонд ашиглаж эхэллжээ.

Цаас, хуванцар, даавуу зэрэг зөөлөн эд зүйл шахаж преслэх зориулалттай уг төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр хогийг ангилан ялгаруулж дахин боловсруулах эхний алхам болж байна.

Шил, лааз, лонх, ундааны төрөл бүрийн сав, гялгар уут зэрэг хуванцар хог хаягдал нь байгальд устдаггүй, 200-400 жил оршдог хор уршигтай нь судалгаагаар тогтоогдсон аж.

Ийн компаниас хог хаягдлыг преслэх болж буй нь хаягдлыг байгаль орчиндоо хаягдалгүй түүвэрлэж, ангилан ялгахаас гадна овор хэмжээг багасгаж, тээвэрлэхэд хялбар болж байгаа ач холбогдолтойг холбогдох мэргэжилтнүүд тайлбарлав.

Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2040 оны мөрийн хөтөлбөрт хог хаягдлын менежментийг сайжруулах талаар онцгойлон тусгаж заасныг хэрэгжүүлэхэд компаниас үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаагаараа давуу талтай болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...