Tuesday, May 26, 2026

Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

Date:

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2022 оны есдүгээр сарын 2-ноос 4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” арга хэмжээний албан ёсны нээлт есдүгээр сарын 2-ны 16:00 цагт болох юм байна. Тус арга хэмжээ есдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжилж Солонгосын соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулах юм.

  • Есдүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн урлаг соёлын дээжээс толиулуулж, “Little forest” киног үзүүлнэ.
  • Есдүгээр сарын 3-ны өдөр зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулна.
  • Есдүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч өөрийн гараар Солонгос үндэсний хоол (K-Food) хийж амталгаа явагдана.
  • Монгол дахь Солонгосын төрийн болон төрийн өмчит байгууллага, ААН-үүд өөрсдийн сурталчилгааны асрыг нээж ажиллуулан, хөнгөлөлт урамшууллыг үзүүлнэ.
  • Солонгосоос Make-up Artist ирж K-Beauty Make Up шоу зэрэг арга хэмжээнүүд тус тус зохион байгуулагдана.

Та бүхнийг Солонгос соёл, аялал жуулчлалын өдөрлөгүүдэд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...