Saturday, October 10, 2026

50 саяын бай шагналтай “Ярууслын чуулган-2022” цахим наадам эхэллээ

Date:

“Channel11” телевиз цар тахлын үед “Ярууслын чуулган” монгол туургатны наадмыг зохион байгуулсан явдал манайдаа шинэлэг байлаа. Уг наадамд 221 найрагч оролцож, өнгөрсөн зун цахим орчин шүлэг найргаар давалгаалсан. “Ярууслын чуулган”-ы анхны ялагч Азийн шилдэг яруу найрагч Д.Урианхай тодорч 30 сая төгрөгийн шагнал гардсан.

Дэд байранд шалгарсан яруу найрагч М.Амархүү 15 сая, гутгаар байрын шагналт Барсболд таван сая төгрөг, сүүлийн шатанд үлдсэн зургаан найрагч тус бүр сая төгрөгийн шагнал гардсан. Оюуны үнэлэмжийг ийнхүү өсгөсөн явдал утга зохиолын салбарынхан, сонирхогчдын талархлыг хүлээсэн билээ.

Энэ жил хоёр дахь удаагаа “Ярууслын чуулган” наадмыг зохион байгуулах болсноо “Channel113 телевизийнхэн албан ёсоор мэдэгдлээ. “Эх хэлээ дээдэлье” уриатай яруу найргийн давалгаанд их дээд сургуулиуд хичээл эхэлмэгц оюутан сурагчдаа түлхүү оролцуулан нэгдэх сонирхолтойгоо мэдэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...