Saturday, October 10, 2026

Монгол Улс ФАТФ-аас өгсөн Зөвлөмжийг амжилттай хэрэгжүүлснийг сайшаажээ

Date:

ФАТФ буюу Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагаас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагыг мөрдүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн зөвлөмждөө нэмэлт оруулж, улс орнуудыг дагаж мөрдөхийг мэдэгдсэн билээ.

Зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнүүлэх Монгол Улсын бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газар ажилласан бөгөөд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн дарга Иан Маккартни болон бусад албаны хүмүүстэй уулзах үеэрээ ФАТФ-ын “Зөвлөмж-15”-ын үнэлгээг ахиулах чиглэлээр байгууллагын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулсан байна.

Өчигдөр болсон хурлаар Монгол Улсын Дахин үнэлгээний тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж, баталжээ. Монгол Улс нь “3өвлөмжийг дийлэнх хэрэгжүүлсэн” гэж үнэлэгдсэн бөгөөд нийт 40 техник зөвлөмжийн 39-ийг бүрэн хэрэгжүүлсэн нь ФАТФ-ын үнэлгээг нэг шатаар ахиулсан явдал болсон аж.

Мөнгө угаах гэмт хэрэг нь авлигын гэмт хэргийг дагалдаж үйлдэгддэг тул Авлигатай тэмцэх газраас сүүлийн жилүүдэд хууль бус нуугдмал хөрөнгийг илрүүлэх, мөрдөн шалгах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг уулзалтын үеэр онцлон сайшаасан байна.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн дарга Иан Маккартни нар цаашид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...